САНХҮҮГИЙН ТАЙЛАН 3.0
Төлөвлөгөөгүй хүн хаа ч хүрдэггүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаа ол!
Сайтар боловсруулсан төлөвлөгөөгүйгээр хэчнээн мундаг, хичээл зүтгэлтэй хүн байлаа ч амжилтанд хүрэх хэцүү.Энэ нь бидний ажил, амьдралын зорилгод бүгдэд нь тусгалаа олдог. Амжилттай хөрөнгө оруулагч болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ч бас адилхан.Мөнгөө зөв удирдан санхүүгийн эрч чөлөөнд хүрэхэд танд дэг журам, мэдлэг чадвараас гадна хамгийн чухал нь сэдэл, хүсэл зориг хэрэгтэй.Ихэнх хүмүүс хэмжээлшгүй баян болохыг хүсдэг ч хэрхэн, яаж мөнгө олох эсвэл олсон мөнгөө хэрхэн удирдахыг мэддэггүй ба сурах ч хүсэлгүй байх нь олон. Учир нь тэд санхүүгийн төлөвлөгөө гаргах болохоороо л маш их ажилтай, хэтэрхий завгүй гээд өөрийн бодит санхүүгийн байдалтай нүүр тулж чадалгүй хойшлуулсаар байдаг.Зарим хүмүүс нэг удаагийн их мөнгө олж баяжих талаар мөрөөддөг. Үнэндээ нэг дор их мөнгө олох нь таны санхүүгийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Сугалаанаас асар их мөнгө хожсон боловч хэдхэн жилийн дараа санхүүгийн байдал нь өмнө байснаасаа ч дордсон маш олон хүмүүсийн жишээ үүнийг гэрчилнэ.Хэрэв та гэнэт олдсон тэр их мөнгийг удирдах чадвар, мэдлэггүй бол урт хугацаандаа тэр хөрөнгөнөөсөө өгөөж хүртэх боломж хомс юм.Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг өдөр бүр золиос гаргаж, олсон мөнгөө хадгалахаас гадна зөвхөн танд тохирсон газрын зураг мэт төлөвлөгөө байх ёстой. Хувь хүнд тохирсон, 5, 10, 15 жилийн тайлан гаргахад дараагийн асуулт тулгарч эхэлдэг.- Өөрийн санхүүгийн эрх чөлөөг тодорхойлох
- Ямар хугацаагаар, хэр их хуримтлуулах вэ?
- Хаашаа хөрөнгө оруулах вэ?
- Хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлэх вэ?Та хувийн санхүүгийн тайлангаа гаргуулснаар:- Орлого, зардлын дэлгэрэнгүй тайлантай танилцаж яг одоо та болон таны гэр бүлийн санхүүгийн эрүүл мэндээ оношлох.
- Таны тодорхойлсон санхүүгийн супер эрх чөлөөнд таныг хүргэх 5-н шаттай танилцаж, өнөөдрөөс хөрөнгө оруулж эхлэх.
- Танд санал болгох мэргэжлийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын багцтайгаа танилцана.
- Сар бүр хөрөнгө оруулах хэмжээ болон танд санал болгох багцын дагуу 5, 10, 15 жилийн хөрөнгийн өсөлтийн төсөвлөгөө гаргуулна.Хувийн санхүүгийн тайлангийн зорилго нь таны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замыг чиглүүлэх, хөрөнгө оруулалтын багцыг тодорхойлж санхүүгийн ирээдүйгээ өөрчлөх үндэс суурийг тавих юм.Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үе шатаа олон алхам болгон хувааж төлөвлөснөөр бага багаар амжилтанд хүрч зорилгодоо хүрэхэд илүү дөхөм байдаг тул доорх байдлаар хувааж авч үзсэн болно.Тодорхой зорилго тавьсан цагт л та юунд тэмүүлж байгаагаа мэдэж чадна!
САНХҮҮГИЙН ТАЙЛАН 3.0
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаа ол